Цаг үеийн мэдээ

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Бензинд элдэв зүйл хольдог асуудал бий. Жишээ нь, нэг үйлдвэрийн талаар би товч танилцуулъя. Эрдэнэт хотод байдаг Петролиум парадакшн гэж компани хойноос 30 ширхэг вагонд оригинал дизель түлш авчраад, бүх вагоноос 25 хувийг нь дороос нь соруулж авдаг. Тэгээд дээд талаас нь 25 хувийн керосин нафта зэрэг бүтээгдэхүүн нэмдэг. Мөн дээрээс нь дахиад 30 литр бэхжүүлэгч бодис нэмнэ. Ингээд вагоны таглаагаа хаадаг. Ингэж ачсан вагон Дорноговь руу хөдлөөд, зөрлөг бүр дээр зогсоод урагш хойш, урагш хойш займчиж хөдлөхөөр шатахуун нь холигддог. Ийм технологийн бус шатахуун хийдэг. Түүнийг нь монголчууд хэрэглэдэг. Бүх машин тэргийг эвддэг. Үүний зөвхөн татварыг орлого нь ямар хохирол учруулж байгааг манай гишүүд ярьдаг. Энэ хуулийг би 2017 онд өргөн бариад хоёр жилийн турш зүтгүүлж байж олон нийтэд танилцуулсны үр дүнд 2019 онд батлуулсан. Энэ хоёр жилийн турш монголчууд цэвэр шатахуун хэрэглэж байтал 2023 оны долдугаар сард ҮХЦ миний гаргасан хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээх увайгүй дүгнэлт гаргасан. Тэр Үндсэн хуулийн цэцийн гишүүд гишүүд авлига авсны үндсэн дээр ийм дүгнэлт хийсэн гэж би харддаг. Тийм учраас энэхүү ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүд ичих нүүргүйгээр энэ хуулийг хүлээн авч, эдийн засгийн болон эрүүл мэндийн эсрэг гэм нүгэл үйлдсэн гэж би үздэг. Тиймээс 126 гишүүн ямарваа нэгэн асуудалгүйгээр нөхцөл байдлыг өөрөөр үнэлж үзэж, энэ хуулийг дахин хэлэлцүүлж баталж өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ хуулийг баталснаар агаарын бохирдол 30 хувиар буурна.   

Таны сурталчилгаа