Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглах нь анхаарал сарниулдаг гэдгийг бүгд мэддэг хэдий ч энэ зуршлаасаа салж чаддаггүй. Гар утас ашиглах үед жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хурд 3 секундээр буурдаг бөгөөд энэ хугацаанд 49,5 метр зайг туулдаг байна. Хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч нар зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолооч нараас 80%-иар илүү байдаг.