Цаг үеийн мэдээ

Цагаан сарын барилдаан нь Монголын үндэсний бөхийн хамгийн нэр хүндтэй барилдаануудын нэг. Жил бүрийн битүүний өдөр болдог энэхүү уламжлалт барилдаан 1963 онд "Нэгдэлчдийн баярын барилдаан" нэртэйгээр анх болж эхэлсэн байдаг. Монгол тооллоор энэхүү барилдаан бөхчүүдийн жилийн эхний том сорилт. Наадмын дараа орон нэр хүндтэй барилдаан гэж үзэгддэг.

Цагаан сарын барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөгөөд тэрээр нийт 13 удаа түрүүлсэн байна. Та бүхэнд 1963 оноос өнөөг хүртэлх сар шинийн барилдааны түрүү, үзүүр бөхчүүдийг танилцуулж байна.

Жил бүрийн Цагаан сарын барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд:

2024 он: Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн.

2023 он: Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даяар дуурсах аварга Н.Батсуурь үзүүрлэсэн.

2022 он: Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн.

2019 он: Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн.

2018 он: Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн. 

2017 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн.

2016 он: Улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаыр үзүүрлэсэн.

2015 он: Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн. 

2014 он: Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслан  О.Хангай үзүүрлэсэн. 

2013 он:  Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн. 

2012 он: Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэсэн. 

2011 он: Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэсэн. 

2010 он: Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэсэн. 

2009 он: Улсын заан Б.Ганбат түрүүлж, далай аварга Г.Өсөхбаяр үзүүрлэсэн. 

2008 он: Улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, улсын начин Д.Батбаяр үзүүрлэсэн. 

2007 он: Улсын заан Х.Мөнхбаатар түрүүлж, улсын заан И.Доржсамбуу үзүүрлэсэн. 

2006 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын гарьд Д.Сумъяабазар үзүүрлэсэн.

2005 он: Улсын аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Сумъяабазар үзүүрлэсэн.

2004 он: Улсын аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын заан И.Доржсамбуу үзүүрлэсэн.

2003 он: Улсын гарьд Д.Сумъяабазар түрүүлж, улсын аварга А.Сүхбат үзүүрлэсэн. 

2002 он: Улсын гарьд Д.Сумъяабазар түрүүлж, улсын заан И.Доржсамбуу үзүүрлэсэн.

2001 он: Улсын арслан А.Сүхбат түрүүлж, улсын заан Д.Сумъяабазар үзүүрлэсэн.

2000 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Ц.Магалжав үзүүрлэсэн. 

1999 он: Улсын заан А.Сүхбат түрүүлж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзүүрлэсэн.

1998 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Б.Ганбат үзүүрлэсэн.

1997 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын заан Ц.Цэрэнпунцаг үзүүрлэсэн.

1996 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн.

1995 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан О.Балжинням үзүүрлэсэн.

1994 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан О.Балжинням үзүүрлэсэн.

1993 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэсэн.

1992 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан О.Балжинням үзүүрлэсэн. 

1991 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан Б.Ганбаатар үзүүрлэсэн.

1990 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Д.Цэрэнтогтох үзүүрлэсэн. 

1989 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэсэн.

1988 он: Улсын заан Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Улсын арслан Б.Ганбаатар үзүүрлэсэн.

1987 он: Улсын начин О.Балжинням түрүүлж, дархан аварга Д.Цэрэнтогтох үзүүрлэсэн.

1986 он: Дархан аварга Д.Цэрэнтогтох түрүүлж, улсын арслан М.Мөнгөн үзүүрлэсэн.

1985 он: У арслан Д.Хадбаатар түрүүлж, дархан аварга Д.Цэрэнтогтох үзүүрлэсэн.

1984 он: Улсын арслан Д.Хадбаатар түрүүлж, улсын начин Ё.Ишгэн үзүүрлэсэн.

1983 он: Дархан аварга Д.Цэрэнтогтох түрүүлж, улсын заан Д.Амгаа үзүүрлэсэн. 

1982 он: Дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан М.Мөнгөн үзүүрлэсэн.

1981 он: Дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, даян аварга Д.Цэрэнтогтох үзүүрлэсэн.

1980 он: Улсын арслан Д.Хадбаатар түрүүлж, улсын заан Д.Долгорсүрэн үзүүрлэсэн.

1979 он: Дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан Д.Цэрэнтогтох үзүүрлэсэн.

1978 он: Улсын заан Д.Цэрэнтогтох түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэсэн:

1977 он: Дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан П.Дагвасүрэн үзүүрлэсэн.

1976 он: Дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Л.Сосорбарам үзүүрлэсэн.

1975 он: Дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэсэн.

1974 он: Дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэсэн.

1973 он: Дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ж.Хайдав үзүүрлэсэн.

1972 он: Дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын заан У.Пүрэв үзүүрлэсэн.

1971 он: Улсын аварга С.Цэрэн түрүүлж, дархан аварга Д.Дамдин үзүүрлэсэн.

1970 он: Дархан аварга Д.Дамдин түрүүлж, улсын аварга Х.Баянмөнх үзүүрлэсэн. 

1969 он: Улсын начин Ч.Өвгөнхүү түрүүлж, улсын арслан Ч.Бээжин үзүүрлэсэн.

1968 он: Дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Х.Баянмөнх үзүүрлэсэн.

1967 он: Улсын арслан Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан Ч.Бээжин үзүүрлэсэн.

1966 он: Улсын заан Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Ж.Мөнхбат үзүүрлэсэн.

1965 он: Улсын арслан Л.Сосорбарам түрүүлж, дархан аварга Д.Дамдин үзүүрлэсэн.

1964 он: Улсын арслан Ж.Мөнхбат түрүүлж, улсын начин Л.Дашдаваа үзүүрлэсэн.

1963 он: Улсын заан Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ч.Бээжин үзүүрлэсэн.

Цагаан сарын барилдаан бөх сонирхогчдын дунд онцгой хүлээлт үүсгэдэг бөгөөд жил бүрийн Цагаан сарын барилдаан нь бөхчүүдийн ур чадвар, бэлтгэлийг сорих чухал тэмцээн болдог.

Цагаан сарын барилдаан нь Монголын үндэсний бөхийн хөгжил, уламжлалыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж, ард түмний эв нэгдэл, бахархлыг илэрхийлдэг.

Таны сурталчилгаа