АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цаасан соруулын хэрэглээг зогсоох захирамжид гарын үсэг зурж, пластик соруулын хэрэглээг эргэн нэвтрүүлэхээр боллоо. Энэ нь байгальд ээлтэй хурдан задардаг бүтээгдэхүүнээс татгалзан ухарсан шийдвэр гэж шүүмжлэгчид үзэж байна. Трамп гарын үсэг зурах үеэрээ цаасан соруулыг хэрэглэж байсан хурдан норж задардаг хэрэглэхэд төвөгтэй хэмээн хэлжээ. Уг шийдвэр нь Ерөнхийлөгч асан Байдены 2035 он гэхэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг үе шаттайгаар халах төлөвлөгөөтэй зөрчилдөж байгаа юм.
Эх сурвалж: NEWS9LIVE.COM