2025 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.53сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.
ЗУРАГ 1. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ
2025 оны 1 дүгээр сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2
2025 оны 1 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.42 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.
ЗУРАГ 2. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ
2025 оны 1 дүгээр сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2
2025 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 40.0 хувь ( 1660.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 8.6хувь (359.3 мянгантөгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 30.6 хувь (1361.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 12.5 хувь (525.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
ХҮСНЭГТ 2. ОРОН СУУЦНЫ 1 МЕТР КВАДРАТ ТАЛБАЙН ДУНДАЖ ҮНЭ
Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар