2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Жирийн бөгөөд идэвхтэй, шургуу байх хэрэгтэй болно. Харин цаг нь болсон гэж үзсэн үедээ л удирдлагыг гартаа авахаар бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй. Хэт төгс байдлыг хайртай хүнээсээ бүү шаард. Зарим хүмүүс гадаад өнгөнд хууртахаас болгоомжил. Бусдаас төгс төгөлдрийг хүсдэг зан тань эрсдэлд оруулахад бэлэн байна. Амьдрал санаж мөрөөддөгөөс хамаагүй энгийн гэдэг дүрмийг та ойлго.
Үхэр: Чухал шийдвэр гаргахын өмнө хуулийн зөвлөгөө ав. Зайлшгүй зардал байсан ч аль болох танахыг хичээ. Энэ үед томоохон эд зүйлс бүү худалдан ав. Мөнгөө хурдан эргэх үйл ажиллагаанд эргэлдүүл. Эсвэл банканд хадгаламж нээлгэ. Гадаад түншүүдтэй тогтоосон харьцаа мэргэжлийн хүрээнд амжилтад хүргэнэ. Ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.
Ихэр: Бодит хүндрэлийг олж харсан ч ирээдүйгээ өөдрөгөөр төсөөл. Өөрийгөө зөв тайлбарлаж чадвал ойр дотнын хүмүүсээс илүү тодорч харагдах болно. Өнөөдөр баяр хөөртэй мэдээ авна. Өөрийнхөө аз жаргалын төлөө бусдад саад болох хэрэггүй. Энэ өдөр таны сэтгэл хайр энхрийллээр дүүрэн байна. Бусдаас сэтгэл зүйн хувьд хэт хараат болохгүй байхыг хичээ.
Мэлхий: Өнгөрсөн хугацаанд азгүйдэж байсан бүхнээ санан дурсах хэрэггүй. Аливаа алдаан дээрээсээ суралцаж, дахин бүү давт. Туулсан алдаа, туршлагаа давуу тал болгон ашиглаж сур. Тэгвэл өмнөх алдаа амжилт болон хувирна. Дотнын хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна.
Арслан: Өөрийн үзэл бодлыг зөв өнцгөөс тайлбарла. Үүнээс таны нэр хүнд, санхүүгийн байдал хамаарна. Ажил хэрэгт буруу зүйлтэй тэмцэхэд хэцүү байгааг үйлдлээрээ мэдэгд. Өрсөлдөгч нарын зүгээс тавьсан элдэв арга саам таны ажилд саад болох нь тодорхой. Мэдээлэл ямар чухал болохыг анхаар. Хувийн амьдрал ч тийм таатай бус байна. Хосуудын харьцаанд найрсаг бус уур амьсгал үүсэхээр байна.
Охин: Гадуур гарч худалдаа наймаа хийх эсвэл хурал цуглаанд оролцох боломж гарна. Гэнэтийн сайхан үйл явдал, таатай мэдээ хүлээж байна. Та олны анхаарлын төвд байх боловч зүрх сэтгэлийн асуудлаар хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Харин бүтээлч тэмүүллээ дарах хэрэггүй. Хатуу үг хэлэх, хоосон ярианд автахаас зайлсхий.
Жинлүүр: Ажлаа цагт нь дуусгаж байх нь амжилтад хүрэх энгийн дүрэм. Од эрхэс энгийн үнэнийг танд сануулсан өдөр болно. Үнэнч харилцагч нартайгаа ажиллахад тун таатай байна. Ажил дээрээ шинийг сэдэж, турших гэхээсээ сайн мэддэг хуучин арга барилаа хэрэглэсэн нь дээр. Энэ өдөр олны анхаарлыг татна. Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Эелдэг зөөлөн зан өнөөдөр танд өгсөн бурхны бэлэг мэт байна.
Хилэнц: Энэ өдөр ажлын ачааллаа тэнцвэржүүлэхийг хичээнэ. Ихэнх цагаа ирээдүйн төлөвлөгөө зохиоход зориул. Энэ онд эхлэхээр төлөвлөсөн боловч амжаагүй байгаа санаагаа хэрэгжүүлбэл удахгүй амжилт олно. Эргэн тойрныхонтойгоо муудалцаж магадгүй. Удаан хугацааны, итгэл найдвартай нөхөрлөлийг түр зуурын нөхцөл байдлаас илүүд үзэх хэрэгтэй.
Нум: Эрч хүчтэй өдөр тул та шударга үнэнийг тогтоохыг хүснэ. Зайлшгүй нөхцөлд таны үйл ажиллагаа буруудахгүй байх болно. Итгэлтэй байдал санхүүгийн амжилтад хүргэнэ. Сандал ширээндээ шигдэж суух хэрэггүй. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй, алдагдалд орох магадлалтай. Уурлаж бухимдан өөрийгөө л зөвтгөх гэсэн хүн төөрөлдөж байгаа гэдгийг сануулж байна.
Матар: Сарын дундаас маш шургуу ажиллах хэрэгтэй болж байна. Хэдийгээр бусад хүмүүсээс байнга тусламж ирэх боловч өөрийн төрөлхийн шургуу зангаа сайн ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Амар тайван, найрсаг байдлыг хүснэ. Сэтгэл санааны амгалан тайван байдал нь танд ирээдүйн итгэл найдварыг өгнө.
Хумх: Бие өвдөж магадгүй тул өөртөө анхаарал тавь. Цаг агаарын байдалтай холбогдуулан хоол ундаа тохируул. Шинэ орлогын эх үүсвэртэй болох санаа олно. Таагүй мэдээ ирсэн ч тайван хүлээн ав. Удахгүй бүх зүйл ном ёсоороо болно. Мэргэжлийн тал дээрх мэдээллийг сайн цуглуулж, мэдлэгээ тэл.
Загас: Найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүстэйгээ харьцахад хүндрэл гарах магадлалтай байна. Сандарч түгшин, өөрийгөө хуурмаг байдлаар өөрчлөх хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхгүй, ухаалаг хянуур байхад л болно. Тохиолдсон бүх үйл явдлыг эргэцүүлэн сайн дүгнэ. Алдаандаа дүгнэлт хийж, цаашдын арга барилаа сонгох нь чухал.