Цаг үеийн мэдээ

Монголын театрын урлагийн их гэр болсон Улсын драмын эрдмийн театр нь жил бүрийн сар шинийн баяраар алтан үеийн ахмад уран бүтээлчид, ажилтнуудаа хүндэтгэн хүлээн авч, тэдний бүтээсэн түүхэн гавьяаг алдаршуулдаг сайхан уламжлалтай билээ.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Шинийн 5-ны билигт сайн өдөр “Театр-Цагаан сар” хүндэтгэлийн арга хэмжээ УДЭТ-ын их танхимд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Энэхүү золголтын үеэр театрын хамт олон ахмад уран бүтээлчид, үе үеийн уран бүтээлчид, ажилтнуудынхаа хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн хүндэтгэлийн тоглолтоо толилуулж, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар 2025-2031 онд хэрэгжүүлэх зарим томоохон төслүүд, бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Таны сурталчилгаа