2025 онд нийслэлийн боловсролын салбарт нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүний 71 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 50 нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна.