Цаг үеийн мэдээ

Монгол Улсад 1924 онд үүсгэн байгуулж байсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар зөвлөлийн хөгжилд манлайлж оролцсон 100 жил хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Чойбалсан хотноо зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулганд Дорнод аймгийн засаг даргын орлогч Чулууны Ганбат, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Сүхбаатарын Мөнхжаргал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Уранчимэг, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Подойницына В.И, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Карпова С.В,ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын харилцаа хариуцсан ажилтан Жалсанова Д.П, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын нэгдсэн ажлын албаны дарга Г.Түвшинжаргал,Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбарын Тэргүүн Ширбазарын Ганганмөрөн болон эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн тэргүүлэгчид оролцсон юм.

Монгол Улсын сүүлийн 100 жилийн хөгжлийн туршид нийгэм эдийн засаг, нутаг орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн эмэгтэйчүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Баян-Уул сумын эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүн Жигжид овогтой Ичинхорлоо,

Алтангадас одонгоор:

Дорнод гурилын үйлдвэрийн  өндөр настан Жаргалын Мядагмаа ,  ХААН Банкны өндөр настан Хөлөнбуйр сумын харьяат Нансалмаа,

Хөдөлмөрийн хүндэт медаль: 

-  Чойбалсан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна.

- Цагаан овоо сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Тэргүүн Анунаа хүч ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Ундрал , 

- Дунгийн салхи Хоршооны Дарга, Баянтүмэн сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, идэвхтэн гишүүн Игорь Ариунбат, 

- Бизнес эрхлэгч Эрдэнэбилгүүдэй ХХК-ийн дэд захирал Бат-Очирын Оюунчимэг,

- Матад сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Тэргүүн, Их нурууны илч ХХК-ийн захирал Доржсүрэн Бадамгарав,

-  Хилийн цэргийн 0275 дугаар ангийн материалын нярав Орсоо Ганцэцэг,

- Бизнес эрхлэгч Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч , 

- Ийст Глов ХХК-ын захирал Батцэрэн Гэрэлмаа, 

- Баяндун сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, Нутгийн улаалзай ХХК-ийн захирал Янжим Мөнхзул, 

- Бизнес эрхлэгч Дээшлэх нар ХХК-ийн захирал Өглөгчийн Сүнжидмаа, 

- Бизнес эрхлэгч Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч , Афта ХХК-ийн захирал Цэдэвийн Сумьяа нар тус тус шагнагдлаа.

Таны сурталчилгаа