Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:
Одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах "маш" дургүй гэсэн байгаа шүү бүр.
80 мянган машин зорчино оо! гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна. Факт хэлхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.
УБ-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.
Хэчнээн зам дэд бүтэц, метро хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална.
Зочин
2025-03-06
Буруу рультэй машины импортыг зогсоох яасан бэ? Монгол улсын авто замын стандартыг яагаад мөрдүүлэхгүй байна ? Дарга нар яагаад зөв рультэй машин унадаг юм бэ? Яг үнэндээ түгжрэлийг бууруулах сонирхол байгаа юм уу?
Зочин
2025-03-06
Үргэлжлэл: Хөдөөний машиныг хот руу оруулахгүй байх яасан бэ? Хөдөөний дугаартай машиныг хотоос гаргах яасан бэ? Хотын иргэншилгүй хүмүүс хотын дугаартай машин эзэмшээд яваад байгааг яах вэ? Энэ олон асуултанд хариулалт байхгүй ТҮГЖРЭЭД зогсоод байх уу ??? Хөрөнгө мөнгө зарахгүйгээр зохьцуулах ажил байгаа шүү!
Зочин
2025-03-06
УБ хотын дугаарыг зөвхөн УБ хотын иргэнд олгож чадаж байгаа юу? Түгжрэлийгбууруулах зорилгоор хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд чинь оновчтой мөнгө угаах сонирхолгүй байж чадаж байгаа юу???