Цаг үеийн мэдээ

2025 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ямар ч хүндрэлийг засаж зорилгодоо хүрэх замдаа байж чадна. Харин арилжаа наймаа, өөрчлөлт шинэчлэл хийхэд болгоомжтой байх өдөр. Нарийн төвөгтэй ажилд эрсдэл бүү хий. Танд атаархдаг хүмүүс хохирол учруулж болзошгүй. Оюун ухаан болон дотоод мэдрэмж зөрчилдсөнөөс болж сэтгэл санаа тавгүйтнэ. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн систем таагүй байвал дотор эрхтэн өвчлөх магадлалтай.     

Үхэр: Ямар ч нөхцөл байдалд бэлэн байх хэрэгтэй. Ажил хэрэгч санал ирж болно. Эсвэл заль мэх ч таны замд бий болно. Алдаа оноог сайн ялгаж харах чадвартай бай. Хосуудын харилцаа хайр энхрийллээр дүүрэн байна. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаа дараагийн үе шатандаа орж эхэлнэ. Та өгөөмөр сэтгэл гаргаж чаддаг бол өөрөөрөө бахархах үйл явдал болно.               

Ихэр: Та эрч хүчтэй байх тул хүсэл тэмүүлэл тань нэмэгдэнэ. Гэхдээ энэ өдөр ямар ч зүйлийг бүрэн төгс хийх гэж зүтгэхгүй байхыг хичээ. Зөв хандлага уран бүтээлийн ажилд тааламжтай нөлөөлнө. Харин хорт зуршилтай бол түүнийгээ хаях төлөвлөгөөг эхлүүлэх нь тохиромжтой. Мөн олсон мөнгөө хамгийн гол нь хуримтлуулах хэрэгтэй байна. Та хадгаламжтай болж амжаагүй бол ирээдүйд хэрэглэх хуримтлал бий болгох алхмаа хий.

Мэлхий: Энэ өдөр ажил хэрэг явуулахад хүндрэл учирна. Хов живд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Та өөртөө ямар ч хамаагүй зүйлд бүү хутгалд. Гэр бүлийн дотор маргаан гарч магадгүй. Янз бүрийн эргэлзээ гарах байх. Энэ үед азаа турших хэрэггүй. Хийж гүйцэтгэх ажлаа маргаантай сэдэвтэй орооцолдуулах нь үр дүнг муутгана.

Арслан: Уулзалт зөвлөгөөнд оролцох болон сургалт сурталчилгаа хийх арслангууд өөрийн зохион байгуулах, байлдан дагуулах ур чадвараа харуул. Таны эрч хүч, мэдлэг чадвар тань хариуцсан ажилдаа эзэн болсон, өсөн дэвжих боломжтойг нотлох хэрэгсэл болно. Эерэг энергитэй байвал сайн өдөр болно. Хамт олонтойгоо энгийн гэхдээ болгоомжтой харьц. Санаанд оромгүй нөхцөл байдлаас саад тотгор гарч ирнэ.                 

Охин: Энэ өдөр бизнес эрхлэгч нар амжилттай байна. Хэрэгжүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт хийх эсэхдээ дахин дүгнэлт хий. Хангалттай хөрөнгө оруулалт татаж чадна. Гэхдээ тогтмол орлоготой байна гэдэг хамгийн хэцүү гэдгийг санаж байх нь чухал. Үргэлж шинэлэг зүйл сэдэж, бусдын сонирхлыг татах үе.         

Жинлүүр: Ажил амьдралд гарах үл ойлголцлыг дэвэргэх хэрэггүй. Хэрэв харилцан тохиролцож чадвал таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Ажил хэргийн хувьд өөртөө итгэлтэй шийдэмгий байж, шинэ санаагаа хэрэгжүүл. Идэвх зүтгэл гаргах нь таны байр суурийг тодорхойлно. Танилын хүрээгээ тэлж, ажил хэргийн холбоо тогтоо.         

Хилэнц: Алба амины аль аль талаар танилын харилцаагаа өргөтгөх шаардлага нэмэгдэнэ. Од эрхсийн сайн нөлөөгөөр санаа нийлэх хүмүүстэй учирна. Өнөөдөр таны эерэг хандлага эргэн тойрны олон хүнийг баярлуулах байх. Таны дайчин, хүчирхэг байдал бусдыг гайхшируулах болно. Гэхдээ хэт дүрдээ орох хэрэггүй. Өөрийн гаргасан хүчин чармайлтынхаа үр дүнг ялихгүй зүйлээр үгүй хийхээс болгоомжил.           

Нум: Өнгөрсөн явдлыг удаан бодолгүй зөвхөн дурсамж болгож байх хэрэгтэй. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, өөдрөг сэтгэлээр орчин тойрныхонтойгоо харилцана. Хэт мөрөөдөх хэрэггүй. Харин хэн нэгэнтэй уулзаж хүсэл мөрөөдлөө хуваалцмаар байсан ч бодолтой хандаарай. Хайр сэтгэлийн харьцаанд та маш эмзэг байна. Харин ойр дотнын хүмүүстэйгээ дотно яриа өрнүүл.

Матар: Өнөөдөр сайн үйлийн үр дагавар амжилт авчирна. Таны бодол санаа тайван байвал аливаа зүйлсийг нухацтайгаар бодож чадна. Ур чадвараа бусад хүмүүстэй харилцахад ашигла. Хэрвээ хөрөнгө мөнгөний асуудал гарах юм бол тус болохуйц хүний итгэлийг олж авах шаардлагатай. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудлаа шийдэх бололтой. Шинэ хосууд амьдралын зорилгоо биелүүлэхэд нэлээд өөрчлөлт хийх шаардлага үүснэ.

Хумх: Шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Хийж байгаа үйлдлүүд тань хууль зөрчиж байгаа эсэхийг анхаар. Энэ цаг үед нөхцөл байдлыг гэнэт өөрчлөхийг эрмэлзэх хэрэггүй. Үгүй бол байдал таны эсрэг эргэж мэдэх юм. Хайр сэтгэлийн харьцаа сайжрах болно. Энэ харилцаанд үүссэн ан цавыг санаачилга гарган учрыг нь олох болно. Асуудал энгийн шалтгаантай бол та амархан зохицуулж чадна.                   

Загас: Ихээхэн ачаалалтай өдөр. Та тасралтгүй ажиллах хэрэгтэй болно. Өнөөдөр зөвхөн найдвартай хүмүүстэй гэрээ хэлцэл байгуул. Сэтгэл хөдлөлөө нуу. Таны ажил хувийн амьдралд тань саад болж байна. Иймээс цаг гарган амарч тайвшир. Энэ цаг үед таны амжилт хайртай хүний тань сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. 

Таны сурталчилгаа