Улаанбурхны зөөвөрлөгдөн лабораториор батлагдсан тохиолдолтой холбоотой дотоодын халдвар бүртгэгдсэн тул ЭМЯ, ХӨСҮТ-ийн идэвхжин ажиллаж байгаа тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөлт, тандалт хариу арга хэмжээ, санхүүжилт, эрсдэлийн харилцааны багуудын гишүүдийн өргөтгөсөн хурлыг ХӨСҮТ-д зохион байгуулж, багуудийн авч хэрэгжүүлж байгаа тандалт, хариу арга хэмжээ, батлагдсан тохиолдлуудын эмнэлзүйн байдал, эмчилгээ, үйлчилгээ, вакцинжуулалт, цаашид авах арга хэмжээ, зөвлөмж, нөөцийн бэлэн байдлын талаар хэлэлцлээ.
Тус өргөтгөсөн хуралд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л. Баттөр, Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга С.Мөнхсүх, Хэлтсийн дарга Д.Баярболд, С.Жаргалсайхан, холбогдох мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр болон дэд захирлууд, холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга З.Болормаа, НЭМҮТ-ийн албаны дарга С.Гэрэлмаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сокорро болон мэргэжилтнүүд, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцов.