Цаг үеийн мэдээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

"2025 оны 2-р сарын 12-ноос 3-р сарын 02-ны өдрүүдэд тандалт судалгаагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нийт 158 хүүхэд байсан. 

Эдгээр хүүхдүүдийн гэр бүл улаанбурхан өвчний нууц үеийн хугацаа болох 14 хоногийн хугацаанд хүүхдийн биеийн байдлыг анхаарах, гадуур явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх шаардлагатай байна.

Мөн ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд  ЯАРАЛТАЙ хамрагдана уу! 

Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу."

Таны сурталчилгаа