Цаг үеийн мэдээ

2019.09.11 Лхагва гараг   

Найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр

Наран ургах шингэх : 06.21 - 19.12

Шүтэн барилдлага : Сэрэхүй

Барилдлага : Идэр

Суудал : Огторгуй

Үс засуулвал : Жаргал ирнэ

Аргын тооллын 9 сарын 11 Буд гараг. Билгийн тооллын 13. Гоё хүүхэн одтой цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг үхэр, луу, морь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.  

Таны сурталчилгаа