Монголын хог дээр ч байхгүй энэ гутлыг Р.Гир хэнээс ч зовохгүй байнга өмсөж явах нь над үнэхээр таалагдсан. Гэтэл олон хүмүүс өмсөж зүүх эдлэж хэрэглэх зүйлсээрээ уралдаж бие биетэйгээ өрсөлдөнө. Чадал муутай нь хүртэл яаж ийм утас барьхав дээ, яаж ийм хувцас өмсхөв дээ гэж өөрийгөө өнгө мөнгөөр хэмжиж зовж олсон таван төгрөгөө зөв зүйлд ашиглаж чадахгүй олон функцтэй утас, хаа нэгхэн өмсөх эрээн хувцсанд үрнэ. Түүнийг харсан хүн нь хүртэл wow гэж түүнийг нь дэмжинэ. Өмсөж зүүснээр нь хүмүүсийг хэмжихээ больцгооё. Энэ алдартай хүн хүртэл санаа зовохгүй бүр гутландаа хайртай байхад бид юундаа ичнэ вэ. Нэг цамц хийхэд 15 тн цэвэр ус зарцуулдаг гэж байгаа. Нэг бичгийн цаасанд 150 л ус зарцуулдаг. Нэг гутлын хэрэглээг хэмнэснээр хичнээн тонн ус хэмнэж хичнээн амьтад бас аврагдах бол?
Өвгөдийн маань хувцсаны тоо гүйцэнэ гэдэг үг ямар агуу байгаль эх дэлхийгээ хайрлаж байсан ухаан юм дээ. Би энэ хүнээс ихэд ичсээн.
Erdenezuu Monastery Baasansuren