Чингис хаан ба Монголчуудын ертөнц: 2026 оны 10-р сарын 21-нээс 2027 оны 4-р сарын 18 хүртэл | ХБНГУ, Берлин хот, Жеймс-Симоны галерей
2027 онд Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хаан таалал төгссөний 800 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Берлиний Үндэсний музейнүүдийн харьяа Эртний болон түүхийн өмнөх үеийн музейгээс энэхүү агуу удирдагчид төвлөрсөн томоохон үзэсгэлэнг дэлгэж, тус улсад төдийлөн сайн танигдаагүй байгаа Монголчуудын ертөнцийг археологийн үүднээс гэрэлтүүлэн харуулж байна.
Уг үзэсгэлэнд нүүдэлчдийн морьтон соёлын хагас мянганы түүхийг харуулсан дээд зэрэглэлийн үзмэрүүдийг урьд өмнө байгаагүй олон төрлөөр дэлгэн үзүүлж байгаа юм. Монголоос авчирсан, олонх нь өмнө нь эх орноосоо гадна ямар ч үзэсгэлэнд дэлгэгдэж байгаагүй археологийн хосгүй үнэт олдворуудыг Польш, Румын улсаас болон Германы Түүхийн музей, Берлиний Улсын номын сан, Берлиний Үндэсний музейнүүдийн сан хөмрөгөөс түр зээлэн авчирсан үзмэрүүдээр баяжуулжээ.
Эдгээр үзмэр нь 1250-аас 1350 оны хооронд дэлхий дахиныг өөрчилсөн “Монгол зуун”-ы тухай өвөрмөц ойлголтыг өгч байна. Ялангуяа сүүлийн хорин жилийн хугацаанд хийсэн Монгол-Германы хамтарсан судалгааны үр дүнгүүд нь Монголын эзэнт гүрний тухай бидний өмнөх төсөөллийг олон талаар шинэчлэн өргөжүүлснээрээ онцгой ач холбогдолтой юм.
Үзэсгэлэнгийн ерөнхий захирлаар Берлиний Улсын музейнүүдийн Эртний болон түүхийн өмнөх үеийн музейн захирал Маттиас Вемхофф ажиллаж байгаа бол кураторуудаар Бонны их сургуулийн профессор Ян Бемманн болон тус музейн судлаач Хайно Ноймайер, Антон Гасс, Бенжамин Вери нар ажиллаж байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



