Өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын суурин газруудад баавгай үзэгдэх тохиолдол үргэлжлэн бүртгэгдсээр байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр одоогийн байдлаар улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаа бөгөөд зарим газраар цасны зузаан 30 сантиметрт хүрчээ.
Мягмар гарагийн өглөө баруун бүсийн Увс аймгийн Сагил суманд хүрэн баавгай үзэгдсэн тухай тус аймгийн Онцгой байдлын газраас эш татан орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Уг мэдээлэлд дурдсанаар орон нутгийн оршин суугчдад учирч болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх үүднээс онцгой байдлын алба хаагчид баавгайг устгасан аж.
Үүнээс тусдаа өөр нэгэн тохиолдол Бямба гарагт гарсан бөгөөд төвийн бүсийн Төв аймгийн Сэргэлэн сумын нэгэн малчны гэрийн ойролцоо өөр нэгэн баавгай орж ирснийг нутгийн малчид болон тэдний мал сүргийг хамгаалах зорилгоор устгажээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр энэ оны хавраас хойш Монгол Улсын хэмжээнд баавгай үзэгдсэн 1,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Мэргэжилтнүүд баавгай суурин газарт орж ирэх тохиолдол ийнхүү нэмэгдэж байгааг уур амьсгалын өөрчлөлт, баавгайн байгалийн амьдрах орчин дахь идэш тэжээлийн хомсдол болон байгалийн баялгийг хэтрүүлэн ашиглаж байгаа зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



