Dark Light
Урлаг соёл | 2020-06-02

Жүжигчин Женнифер Энистон нүцгэн зургуудаа дуудлагаар худалдана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Найзууд” цувралын Рейчил Грины дүрээр олонд танигдсан АНУ-ын нэрт жүжигчин Женнифер Энистон 1995 онд авхуулж байсан өөрийнхөө нүцгэн зургуудыг хүмүүнлэгийн зорилгоор дуудлагаар худалдаалахаар шийдвэрлэсэн байна.

Дуудлага худалдаанаас олсон мөнгийг коронавирусний эсрэг тэмцэлд хандивлах юм байна. Амьдралын боломж тааруу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, тэдгээр иргэдийг коронавирусний шинжилгээнд үнэгүй хамруулахыг тэрээр хүсч байгаа юм байна.

Энэ жил 51 настай жүжигчин Женнифер Энистон 26 настайдаа авхуулж байсан 24 ширхэг хар цагаан нүцгэн зургаа дуудлага худалдаанд оруулах юм байна.

Эх сурвалж: dailymail

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00