Dark Light
Урлаг соёл | 2020-06-15

Болливудын нэрт жүжигчин амиа хорлосон байдалтайгаар олджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Болливудын нэрт нэрт жүжигчин Сушант Сингх Ражпут Мумбай дахь гэртээ нас барсан байдалтайгаар олдсон байна. Энэ жил 34 настай түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Untold Story” кинонд крикетийн өнөө цагийн Энэтхэгийн алдарт тоглогч Махендра Сингх Донигийн дүрийг бүтээж дэлхийд танигдсан тэрээр кино урлагаас гадна телевизийн салбарт хүч үзэн чамгүй амжилт гаргасан нэгэн юм.

Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Моди нэрт жүжигчнийг цэл залуухан насандаа таалал төгссөн явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Ражпут өөрийнхөө менежерийг нас барснаас хэдхэн хоногийн дараа ийнхүү таалал төгсөөд байна. Түүний менежерээр ажиллаж байсан 28 настай Диша Салиан өнгөрсөн 7 хоногийн эхээр Мумбай хотод барилгын 14 давхраас унаж амиа алдаж байжээ.

Инстаграмд 10,2 сая дагагчтай тэрээр хамгийн сүүлд 6-р сарын 3-нд 2002 онд таалал төгссөн ээжийнхээ зургийг инстаграмдаа тавьж байжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00