Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос 2026 оны зургаадугаар сарын 16-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тус тэмцээнд Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд:
1-р ширээ – Их мастер С.Билгүүн, 2-р ширээ – ОУМ Г.Амартүвшин, 3-р ширээ – ОУМ С.Чингүүн, 4-р ширээ – МУГТ, ОУМ, эИМ Б.Мөнгөнтуул, 5-р ширээ – эОУМ Б.Мөнгөнзул, 6-р ширээ – Б.Цогтбаяр нар багтжээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг Их мастерууд, үндэсний шигшээ багууд, мэргэжлийн клубүүд өрсөлддөг энэхүү тэмцээн нь шатрын спортын хамгийн нэр хүндтэй багийн тэмцээнүүдийн нэг юм.
Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад Монгол Улсын шигшээ баг 2400 хүртэлх чансаатай багуудын ангилалд түрүүлж, аваргын цомыг эх орондоо авчирсан билээ.
АДМИН







Спорт







