Dark Light
Спорт | 2026-06-17

ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Уртнасан болон Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны зарим гишүүд Дэлхийн допингийн эсрэг байгууллагын /WADA/ Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал ноён Эмилиано Симонелли болон Ази, номхон далайн бүсийн ерөнхий менежер Саравана Пэрумал тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.06.17) хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар талууд Биеийн тамир, спортын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон допингийн эсрэг холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартуудтай уялдуулах, мөн 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Допингийн эсрэг үндэсний дүрмийн шинэчлэлтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах, үндэсний допингийн эсрэг байгууллагын хараат бус, үр дүнтэй үйл ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудын хүрээнд санал солилцлоо.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16