И-Спортын "Counter-Strike 2" төрлийн дэлхийн шилдэг багуудыг нэгтгэсэн "BLAST Bounty Summer 2026" тэмцээнд оролцох багуудын нэрс тодорлоо. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн "The MongolZ" баг албан ёсоор уригджээ.
Ирэх долоодугаар сарын 21-нд эхлэх тус тэмцээнд нийт 32 баг өрсөлдөхөөс 28 баг нь "Valve"-ийн бүсийн чансааны (VRS) дагуу шууд урилга авсан бол дөрвөн баг нь "Wildcard" буюу тусгай урилгаар оролцохоор болсон байна.
Тэмцээний хуваарь:
-
Урьдчилсан шат (07.21 - 07.26): Нийт 32 баг Европ серверт онлайн форматаар, алдах эрхгүй (Single Elimination Bo3) зарчмаар өрсөлдөж, шилдэг найман багийг шалгаруулна.
-
Үндсэн шат (07.26 - 08.02): Шалгарсан шилдэг найман баг Мальт улсын Аттард дахь "BLAST Arena" студид цуглаж, LAN форматаар аваргын цомын төлөө тоглох хуваарьтай байна.






Спорт








