БНХАУ-ын Хонконг хотноо 2026 оны рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн үргэлжилж байна.
Энэхүү тэмцээний рапид төрөлд "MongolZ" шатрын баг U2400 ангилалд дэлхийн аварга боллоо. Уг амжилт нь монгол шатарчдын залгамж халаа, ур чадварын тасралтгүй үргэлжлэл гэдгийг дахин батлав.
Өмнөх 2025 оны ДАШТ-ий энэ ангилалд "Mongolia" баг тэргүүлж байсан бол энэ жил "MongolZ" нэрээр аваргаа хамгаалав. Тэд 48 багаас чансаагаар 28 дугаарт эрэмбэлэгдэн эхэлсэн ч, дэлхийн шилдэг өрсөлдөгчдийн эсрэг багийн гайхалтай нэгдмэл байдал, дайчин тоглолтуудыг үзүүлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дахин өндөрт өргөлөө.
Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч, ФИДЕ мастер Б.Анугийн удирдлагад
1-р ширээ-Их мастер Д.Батсүрэн
2-р ширээ-Олон улсын мастер Х.Итгэлт
3-р ширээ-Олон улсын мастер Ү.Агьбилэг
4-р ширээ-Олон улсын мастер Х.Өлзийхишиг
5-р ширээ-Олон улсын мастер Б.Баярмаа
6-р ширээ-А.Эрхэмбаяр нар багтсан юм.







Спорт








