Боксчин Т.Энхтөр Дэлхийн боксын допингийн эсрэг дүрмийн (World Boxing ADR) 2.4-р зүйлийн дагуу ADRV-ийн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн гэж Олон Улсын Допингийн Эсрэг Агентлаг /ITA/ мэдээлэв.
Т.Энхтөр 12 сарын хугацаанд гурван удаа байршлаа мэдэгдээгүй зөрчил гаргажээ. Иймээс Т.Энхтөрийг допингийн шинжилгээ өгөхөөс татгалзаж зөрчил гаргасан гэж үзэж тэмцээнд оролцох эрхийг 2026 оны зургаадугаар сарын 10-наас 2028 оны зургаадугаар сарын 9 хүртэл хасжээ.
Мөн 2025 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш үзүүлсэн бүх амжилт, медаль, чансааны оноог хүчингүйд тооцогдох юм.
Т.Энхтөр нь боксын олон улсын хэмжээний мастер цолтой. Эрэгтэйчүүдийн 60-65 кг жинд тулалддаг. Дэлхийн цом болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
АДМИН






Спорт









