Dark Light
Спорт | 2026-06-28

“АЗИЙН ЦОМ 2026” ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон “Азийн цом 2026” тулааны төрлүүдийн олон улсын тэмцээнд Монголын Холимог Тулааны Холбооны 2 тамирчин, 2 шүүгч оролцож эх орноо төлөөлөн октагон дээр гарлаа.
Солонгосын Холимог Тулааны Холбоо, All Fighting Championship холбоо болон Сөүл хотын Добонг дүүргийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан тус тэмцээн нь холимог тулаан, бокс, кикбокс, муайтай зэрэг тулааны төрлүүдээр явагдсан юм.
Холимог тулааны -61 кг жингийн мэргэжлийн тулаанд Алтан Шонхор клуб клубийн тамирчин ОУХМ А.Адъяа Солонгосын тамирчин Пак Сан Хёктой 3 үе тулалдаж шүүгчдийн саналаар тэнцсэн бол сонирхогчдын ангиллын -48 кг жинд Team Omega клубийн тамирчин Б.Молор алтан медаль, аваргын бүсний эзэн болсон байна.
Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, Олон улсын шүүгч Ц.Мөнхсайхан болон Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, үндэсний шүүгч М.Эрдэнэболд нар тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж тулаануудыг дэнсэлсэн бол Монголын Холимог Тулааны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа баг тамирчдыг ахлан ажилласан юм.
Энэхүү тэмцээн нь хоёр орны холимог тулааны спортын хамтын үйл ажиллагааг бэхжүүлж, олон шинэ боломжуудын үүд хаалгыг нээсэн онцгой чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16