Dark Light
Спорт | 2026-06-29

АРЫН САЙХАН ХАНГАЙД ЦАГААН ӨМСГӨЛТНҮҮД ЧУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Архангай аймгийн жүдо бөхийн холбоо шагналын сан өндөртэй насанд хүрэгчдийн жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг 2026 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээн нь Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, зөв хүмүүжил, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилготой юм.
Тэмцээнд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөх бөгөөд үзэгчид гал гарсан барилдаануудыг дэргэдээс нь мэдэрч, жүдогийн гайхамшгийг үзэх боломжтой.
Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 жинд явагдана.
Хувийн жингийн шагналын сан
  • Алтан медаль – 5,000,000₮
  • Мөнгөн медаль – 3,000,000₮
  • Хүрэл медаль (тус бүр) – 1,000,000₮
Багийн дүн
  • 1-р байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000₮
  • 2-р байр – 3,000,000₮
  • 3-р байр – 2,000,000₮
Зохион байгуулагч: Архангай аймгийн Жүдо бөхийн холбоо, ARA Complex - ARA Fest

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16