Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, мөн БНСУ-ын Өмнөд бүсийн Монгол шатарчдын холбоо байгуулагдсаныг тохиолдуулан Пусаны Оюутан залуучуудын “Альфа” хөдөлгөөн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газартай хамтран Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын нэрэмжит “Пусан Өрөг 2026” анхдугаар шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
“Пусан Өрөг 2026” шатрын тэмцээнийг нээж Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар болон Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа нар үг хэллээ.
Тус тэмцээнд 80 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол, Солонгос, Их Британи, Вьетнам, Иран, Орос гэсэн 6 орны шатарчид оролцсон олон улсын шинж чанартай тэмцээн болсноороо онцлог байлаа. Үүний зэрэгцээ анхдугаар шатрын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа, зочин тоглолтонд Шатрын Олон улсын Их Мастер, МУГТ А.Энхтуул оролцсон бөгөөд тэмцээнд Олон улсын эмэгтэй их мастер Б.Амина өрсөлдсөн нь анхдугаар тэмцээний бас нэгэн онцлог байлаа.
“Пусан Өрөг 2026” шатрын тэмцээнд БНСУ-ын Өмнөд бүсэд оршин суугаа шатар сонирхогчид оролцоод зогсохгүй, БНСУ-ын өнцөг булан бүрээс шатар сонирхогч иргэд, оюутан, хүүхэд, залуус идэвхтэй оролцсон, өргөн цар хүрээтэй тэмцээн болж өндөрлөлөө.
“Пусан Өрөг 2026” шатрын тэмцээнд дараах шатарчид шилдгээр шалгарлаа.
Эрэгтэй ангилал:
1- р байр Г.Буянтогтох
2- р байр З.Ангар
3- р байр Я.Батцэнгэл
Эмэгтэй ангилал:
1- р байр Ц.Анударь
2- р байр Х.Саранцэцэг
3- р байр Г.Анхням
Шилдэг өсвөрийн тамирчин: Б.Гэрэлтмөнх
АДМИН




Спорт






