Dark Light
Спорт | 2026-07-01

ҮНДЭСНИЙ СПОРТЫН СОРИЛГО НААДАМД Б.СОСОРБАРАМ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Батлан хамгаалах сайдын тушаалаар Батлан хамгаалах яамны харьяа Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны одонт, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны Үндэсний спортын албаны бүрэлдэхүүн нэгдсэн бэлтгэл цугларалтад гараад байна.
Энэхүү цугларалтын хүрээнд зохион байгуулагдсан Үндэсний спортын сорилго бэсрэг наадамд тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж, дараах амжилтуудыг үзүүллээ.
Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 96 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас:
Түрүү бөх:
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, улсын начин Б.Сосорбарам
Үзүүр:
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
Их шөвөг :
  • Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан М.Баяржавхлан
Үндэсний сурын харваа:
  • Эрэгтэй : Улсын мэргэн Хүрэлтуяа
  • Эмэгтэй : н.Баасансүрэн
Шагайн цуваа харваа:
  • 1-р байр: Залуу харваач Дансранлхамчиг
  • 2-р байр: Улсын гоц мэргэн Дорждаваа нар шалгарлаа.
Бэлтгэл цугларалтын явц болон Зэвсэгт хүчний галын нэгдсэн бэлтгэл сургуулилттай 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Батлан хамгаалах сайдын зөвлөх дэслэгч генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга бригадын генерал Б.Түвшинтөр, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа М.Батхуяг нар биечлэн танилцав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16