2025 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу ирсэн хугацааг танилцуулж байна.
Өнгөрсөн жилийн наадмаар үндэсний бөхийн 32, сурын харвааны 16 тамирчнаас нийт 48 сорьц цуглуулсан.
Сорьцыг 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19:35 цагт (Европын цагаар) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын лабораторид Эрүүгийн цагдаагийн алба болон Тагнуулын ерөнхий газрын хяналтын дор хүлээлгэн өгсөн.
Лабораторийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны албан ёсны цахим шуудангийн хаягаар хүлээн авсан бөгөөд дараах дарааллаар ирсэн байна.
- 2025.07.16, 21:32 — 16 хариу
- 2025.07.16, 21:33 — 13 хариу
- 2025.07.16, 21:34 — 14 хариу
- 2025.07.18 — 3 хариу
- 2025.07.23 — 1 хариу
- 2025.08.15 — 1 хариу
Нийт сорьцын дийлэнх хариу лабораторид хүлээн авснаас 48 цагийн дотор ирсэн бөгөөд сэжигтэй үр дүн, нэмэлт баталгаажуулах болон нарийвчилсан шинжилгээ шаардлагатай тохиолдолд хариу гарах хугацаа уртасдаг.
|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
|
АДМИН






Спорт






