Dark Light
Спорт | 2026-07-03

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ 7 БӨХ ӨГЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хүсэлтийг 7 бөх өгөөд байна. Үүнийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын "Эмчилгээний зорилгоор чөлөөлөх комисс" хэлэлцээд эмийн төрөл, эмчилгээний онош зэргийг харгалзан 2 бөхөд зөвшөөрөл олгожээ. 
Үндэсний их баяр наадам болон аймаг, орон нутгийн баяр наадамд оролцох үндэсний бөх, сурын харвааны тамирчдын ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ЧӨЛӨӨЛӨХ (ЭЗЧ) зөвшөөрөл авах хүсэлтийг 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг дуустал хүлээн авна.

ҮНДЭСНИЙ БӨХ, СУРЫН ХАРВААНЫ ТАМИРЧДЫН АНХААРАЛД

Эмчилгээний зорилгоор чөлөөлөх гэж юу вэ?
Эмчилгээний зорилгоор чөлөөлөх нь тамирчны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай боловч Допингийн эсрэг дүрмийн Хориглосон жагсаалтад багтсан эм, бодис, аргыг дүрмийн хүрээнд хэрэглэх зөвшөөрөл юм.
Хэрэв та одоогоор эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл шаардлагатай эм, бодис хэрэглэж байгаа, эсхүл хэрэглэх шаардлагатай болсон бол холбогдох эмнэлгийн баримт бичгийн хамт хүсэлтээ хугацаанд нь гаргана уу.
Хүсэлтээ урьдчилан, бүрэн баримттайгаар хүргүүлэх нь таны эрүүл мэндийг хамгаалж, допингийн эсрэг дүрэм зөрчих эрсдэлээс сэргийлэн, тэмцээнд итгэлтэй оролцох боломжийг бүрдүүлнэ.
Лавлах утас: 70003103
И-мэйл: info@monada.org.mn

Эх сурвалж | Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16