АНУ, Мексик, Канад улсад үргэлжилж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-д өрсөлдөх бүх баг тодорлоо.
Шөвгийн 32-ын шатны сүүлийн тоглолтод Колумбын шигшээ баг Ганаг 1:0-ээр буулган авснаар дараагийн шатанд шалгарсан юм. Тоглолтын цорын ганц гоолыг 14 дэх минутад Жон Ариас оруулжээ.
Ингэснээр Колумбын шигшээ ирэх лхагва гарагт Канадын Ванкувер хотод Швейцарын багтай шөвгийн 16-ын шатанд хүч үзэхээр болсон байна.
Шөвгийн 16-ын шатны оноолт дараах байдлаар гарчээ.
-
Канад – Марокко (7-р сарын 5, Хьюстон)
-
Парагвай – Франц (7-р сарын 5, Филадельфи)
-
Бразил – Норвеги (7-р сарын 6, Ист-Ратерфорд)
-
Мексик – Англи (7-р сарын 6, Мехико)
-
Португал – Испани (7-р сарын 7, Арлингтон)
-
АНУ – Бельги (7-р сарын 7, Сиэтл)
-
Аргентин – Египет (7-р сарын 8, Атланта)
-
Колумб – Швейцар (7-р сарын 8, Ванкувер)
Тэмцээний аваргыг тодруулах финалын тоглолт энэ сарын 19-нд болно.
Харин мэргэн буучдын жагсаалтыг Аргентины довтлогч Лионел Месси тэргүүлж эхэллээ. Тэрбээр Кабо-Вердегийн эсрэг хийсэн тоглолтод гоол оруулснаар Францын довтлогч Килиан Мбаппегийн зургаан гоолын амжилтыг гүйцэж, тэргүүн байрт бичигдэж байна.
Мбаппе Шведийн эсрэг хоёр гоол оруулан дубль хийж, зургаан гоолтой болсон бол Месси гоол болон оновчтой дамжуулалтын нийлбэр үзүүлэлтээр найман оноотой Мбаппегаас нэгээр дутуу үзүүлэлттэй явж байна.
Б.АМАРТҮВШИН






Спорт





