“БАСУ спорт комплекс”-т өнөөдөр/2026.07.04/ бөхийн Увс нуур галын улсын баяр наадмын сорилго барилдаан эхэллээ. Барилдаанд гавьяат тамирчин, дархан аварга Н.Батсуурь, улсын харцага А.Цацабшир, Т.Баасанхүү, өсөх улсын идэр начин Л.Энхсаруул, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, Д.Тогтохжаргал, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр, аймгийн арслан Л.Цээсүрэн, Б.Нямсамбуу, Д.Цэнд-Аюуш, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Цоггэрэл, Д.Урианхай, Б.Цагаанбанди, аймгийн заан Т.Төгсжаргал тэргүүтэй 64 бөх барилдаж байна.
Бөхийн Увс нуур галын бөхчүүд энэ жилээс тус газар баяр наадмын бөхийн бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Увс аймгийн бөхчүүд улсын баяр наадмын хамгийн олон түрүүг авсан бөгөөд хоёр дархан аварга, гурван улсын аварга, гурван улсын арслан, хоёр гарди, зургаан улсын заан, таван улсын харцага, 30 гаруй төрөн гарсан юм. Увс нуур галын бөхчүүд тэгш ойд амжилттай барилддаг онцлогтой ба бөхийн анхны гал билээ.
Энэ галаас улсын цолонд хүрэх магадлалтай Б.Өсөхбаяр, Б.Цагаанбанди, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Цоггэрэл, Б.Нямсамбуу нарыг дурдаж болно. Увс аймгийн бөхчүүд голдуу багаа бүрдүүлсэн “Хамаг Монгол” баг энэ жил Үндэсний алтан цом барилдаад гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм.
Б.АМАРТҮВШИН







Спорт





