Dark Light
Эдийн засаг | 2026-09-03

ТАЙВАНЬ-МОНГОЛЫН 21 ДЭХ УДААГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ УЛААНБААТАРТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол, Тайваний эдийн засаг, гадаад худалдааны эргэлтийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ сувгуудыг нээх зорилготой "Тайвань-Монголын хамтарсан 21 дэх удаагийн эдийн засгийн форум" (The 21st Joint Business Conference of MNCCI and CIECA) Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
Энэ удаагийн бизнесийн өндөр хэмжээний уулзалтад Тайваний талаас 13, Монголын талаас 20 гаруй топ болон стартап компаниудын төлөөлөгчид оролцсон байна. Талууд уламжлалт худалдааны салбараас гадна орчин үеийн өндөр технологи, инновацийн салбарт түншлэл тогтоох урт хугацааны стратегийг хэлэлцсэнээрээ онцлог болов.
 
Форумд оролцсон Тайванийн голлох төлөөлөгчид:
Уулзалтын ширээний ард хоёр талын худалдааг өргөжүүлэхээр Тайванийн талаас дараах албаны хүмүүс болон бизнесийн удирдлагууд биечлэн оролцлоо. Үүнд:
  • Кэрол Чэнь — СИЕКА (CIECA)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Тайвань-Монголын хорооны дарга бөгөөд TRPMA-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал (Төлөөлөгчдийн тэргүүн)
  • Го Чэн-Чжи — СИЕКА (CIECA)-ийн Тайвань-Монголын хорооны дарга бөгөөд Төлөөлөгчдийн тэргүүн
  • Мэй-Юи Чоу — "СИТИС Банк" ХХК-ийн Менежер
  • Ши Сяо-Ли-Мэй — "Био инженерчлэл" ХХК-ийн Захирал
  • Ши-Жун Чан — "Грайттекс Девелопмент" ХХК-ийн Захирал


Стратегийн хамтын ажиллагааны голлох чиглэлүүд:
  • Биотехнологи ба Фармацевтик: Тайваний өндөр технологид суурилсан биотехнологийн ололт амжилт, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
  • Технологийн түншлэл: Монголын дижитал шилжилт болон техник, технологийн салбарт Тайваний инновацийн туршлагыг нэвтрүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
  • Аялал жуулчлал: Хоёр бүс нутгийн хоорондох жуулчдын урсгалыг сэргээх, аялал жуулчлалын дэд бүтцийн салбарт бизнесийн холбоо тогтоох.

Эдийн засгийн дипломат ажиллагаа ба Хүмүүнлэгийн дэмжлэг
 
Эдийн засгийн форумын хүрээнд бизнесийн хэлэлцээрээс гадна нийгмийн хариуцлагыг дэмжсэн хүмүүнлэгийн чухал үйл арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Тайваний Ротари клубийн зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Дон Боско” хүүхдийн халамжийн төвд санхүүгийн хандив өргөсөн байна. Энэ нь хоёр талын түншлэл зөвхөн худалдаа эрхлэлтээр хязгаарлагдахгүй, хүмүүнлэгийн болон нийгмийн салбарт гүнзгийрч буйн баталгаа боллоо.
 
Албаны байр суурь:
Форумд уригдан оролцсон Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Ван Кай-Ю хэлэхдээ:
"Тайвань, Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаанд ашиглаж амжаагүй асар том боломж, нөөц байна. Хоёр талын аж ахуйн нэгжүүдийн гаргаж буй идэвх зүтгэлд талархаж байна. Төлөөлөгчийн газрын зүгээс бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, худалдааны хориг саадыг багасгах замаар энэхүү түншлэлийг шинэ шатанд гаргахад бүх талын дэмжлэг үзүүлсэн" хэмээн онцлов.
Шинжээчдийн үзэж байгаагаар, тус форум амжилттай болсноор Монголын бизнес эрхлэгчдэд Азийн өндөр технологийн гол зангилаа болох Тайваний зах зээлтэй шууд холбогдох, гадаад худалдаагаа төрөлжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00