Dark Light
Эдийн засаг | 2026-09-03

МОНГОЛЫГ ЗОРИХ ЯПОНЫ ЖУУЛЧДЫН ТОО ТОГТВОРТОЙ ӨСӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсыг зорин ирэх гадаадын аялагчдын урсгал түүхэн дээд хэмжээндээ хүрч, үүний дотор Япон улсаас ирэх жуулчдын тоо сүүлийн дөрвөн жил дараалан тогтвортой өслөө.
 
Нийт жуулчдын тоо 54.1 хувиар өсөв
 
Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн дөрвөн жилийн мөн үеийн тоон үзүүлэлтийг харьцуулбал жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд 2023 оныхоос даруй хоёр дахин өсжээ.
  • 2023 он: 364,594 жуулчин
  • 2024 он: 435,037 жуулчин
  • 2025 он: 478,452 жуулчин
  • 2026 он: 737,338 жуулчин
Япон жуулчдын урсгал 122.1 хувиар нэмэгджээ
Түүнчлэн Япон Улсаас ирэх жуулчдын динамик өсөлт идэвхтэй хэвээр байна. Тус улсаас 2026 оны эхний найман сарын байдлаар 31,980 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 7,401 аялагчаар буюу 30.1 хувиар өссөн дүн юм. Хэрэв энэ үзүүлэлтийг цар тахлын дараах буюу 2023 оны мөн үетэй харьцуулбал жуулчдын тоо 122.1 хувиар өссөн байна.
 
 
Сүүлийн дөрвөн жилийн есдүгээр сарын 1-ний байдлаарх Япон жуулчдын тооны өсөлт:
  • 2023 он: 14,396 жуулчин
  • 2024 он: 19,246 жуулчин
  • 2025 он: 24,579 жуулчин
  • 2026 он: 31,980 жуулчин
Аялал жуулчлалын салбарын энэхүү идэвхжилт нь Монгол Улсын гадаад сурталчилгаа, агаарын тээврийн либералчлал болон хоёр орны соёл, эдийн засгийн харилцаа гүнзгийрч буйн бодит үр дүн гэж салбарынхан дүгнэж байна.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00