Dark Light
Эдийн засаг | 2026-09-04

NVIDIA “HUGGING FACE”-ИЙГ 12.93 ТЭРБУМ ДОЛЛАРААР ХУДАЛДАН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Nvidia компани хиймэл оюуны загвар, өгөгдлийн сан, хөгжүүлэлтийн хэрэгслүүдийг түгээдэг Hugging Face платформыг 12.93 тэрбум ам.доллараар худалдан авснаа зарлажээ.

Компанийн мэдээлснээр, Hugging Face цаашид ч хиймэл оюуны экосистемд нээлттэй платформ хэвээр үлдэх бөгөөд хөгжүүлэгчид өөрсдийн хүссэн загвар, үүлэн технологи, нийлүүлэгч болон тооцооллын платформоо чөлөөтэй сонгох боломжтой байна.

Мөн Hugging Face дээр аппликейшн хөгжүүлэх эсвэл ажиллуулахын тулд заавал Nvidia-ийн нөөц ашиглах шаардлагагүй гэдгийг компанийн зүгээс онцолжээ.

Hugging Face анх 2016 онд өсвөр үеийнхэнд зориулсан энтертайнмент апп хэлбэрээр байгуулагдаж байсан бол 2020 он гэхэд хиймэл оюуны төвлөрсөн нээлттэй платформ болон хөгжсөн юм. Өдгөө хөгжүүлэгчид тус платформд өөрсдийн AI загвар, өгөгдлийн сан, хэрэгслээ үнэгүй байршуулж, татаж, турших боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00