Dark Light
Эдийн засаг | 2026-09-04

ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧАНСАА: МОНГОЛ УЛС ХААНА ЯВНА ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Швейцарийн IMD бизнес сургуулиас гаргадаг "Дэлхийн өрсөлдөх чадварын чансаа"-г Visual Capitalist агентлаг визуал хэлбэрт оруулан танилцууллаа. Нийт 70 улсыг хамруулсан 2026 оны тайлангийн үр дүнгээр Сингапур улс дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар өндөр эдийн засагтай орноор шалгарч, жагсаалтыг тэргүүлсэн байна. 
 
Уг судалгаа нь эдийн засгийн тамир, засгийн газрын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 тулгуур үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд эдийн засгийн хэмжээ том байх нь өрсөлдөх чадвартай шууд хамааралгүйг харуулдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ жагсаалтын 10 дугаарт бичигджээ. 
 
Монгол Улсын хувьд энэхүү чансаанд багтсан бөгөөд дэлхийн бусад голлох эдийн засгуудын хамт доорх хүснэгтэд харуулав.
 
2026 оны Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай ТОП 10 улс ба Монгол Улс

 
2026 оны тайлангийн гол онцлогууд
  • Ази тивийн давамгайлал: Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай шилдэг 5 эдийн засгийн 3 нь (Сингапур, Хонконг, Тайвань) Азийн бүс нутагт харьяалагдаж байна. 
  • Шинэ гишүүн: Зүүн Өмнөд Азийн хөгжиж буй орнуудын төлөөлөл болох Вьетнам улс 2026 онд анх удаа тус чансаанд албан ёсоор нэгдэж, 70.6 оноотойгоор 27 дугаар байранд хүчтэй орж иржээ.
  • Монгол Улсын байр суурь: Манай улс 39.0 оноотойгоор жагсаалтын сүүлээсээ 4 дүгээрт (Нигери, Намиби, Венесуэлийн урд) бичигдсэн байна. Энэ нь манай улсын дэд бүтэц, засаглалын үр ашиг болон бизнесийн орчныг олон улсын түвшинд хүргэхийн тулд бүтцийн томоохон шинэчлэлүүд шаардлагатай байгааг илтгэж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00