Dark Light
Эдийн засаг | 2026-09-09

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЬ ТЕХНОЛОГИЙН САЛБАР МОНГОЛ-АНУ-ЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ХУУДСЫГ ТОДОРХОЙЛНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой (U.S. Freedom 250) болон АНУ-Монголын дипломат харилцааны 40 жилийн ойн хүрээнд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (AmCham Mongolia) АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран "Америкийн технологийн долоо хоног 2026" (American Technology Week 2026) арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү соёлын болон технологийн цуврал үйл ажиллагааны хоёр дахь өдрийн хөтөлбөр өнөөдөр "Хил хязгаарын чанадад: Хиймэл оюун ухааны эрин үе" (Beyond Borders: The Age of AI) сэдвийн дор Улаанбаатар хотноо өндөр хандалттайгаар, бүх суудлууд нь дүүрэн амжилттай зохион байгуулагдлаа.
 
 
Энэхүү өндөр түвшний чуулга уулзалтыг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган нээж, AmCham Mongolia-ийн гишүүд болон түншүүдэд хандан хоёр орны дижитал түншлэл, хиймэл оюун ухаан (AI) болон өгөгдлийн төвийн хөгжлийн талаар чухал мэдэгдэл хийлээ. Элчин сайд Ричард Буанган хэлсэн үгэндээ, технологи нь Америкийн 250 жилийн хөгжил, эрх чөлөөний түүхэн хөдөлгүүр байсаар ирснийг тэмдэглээд, хиймэл оюун ухаан (AI) бол хоёр улсын хувьд шинэ боломжуудыг атгах дараагийн томоохон хуудас болохыг онцлов. Монгол Улсын дижитал орчин болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх одоогийн алхам нь "замын уулзвар" дээр ирээд байгааг тэрээр дурдаад, хурдацтай инноваци нь асар их боломж авчрахын зэрэгцээ бодит эрсдэлүүдийг ч дагуулдаг гэдгийг санууллаа.
 
Түүний араас AmCham Mongolia-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жэй Лиотта үг хэлж, Монголын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхнийг түүчээлэн оролцож, шинийг санаачлан, технологийн дэвшлийг үр дүнтэй ашиглахыг уриалсан юм.
 
 
Симпозиумын гол илтгэгчээр АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр хүрэлцэн ирсэн "Intel" корпорацын Бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Жэйн Станкавэйж оролцож, хиймэл оюун ухааны хөгжил болон түүнийг тойрсон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй үндсэн илтгэл тавьлаа.
 
 
Мөн арга хэмжээний үеэр AmCham-ийн Хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийн хорооны дарга бөгөөд ТУЗ-ийн гишүүн Баасансүрэнгийн Мандуулын хөтлөлт дор сонирхолтой хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тус хэлэлцүүлэгт "Infinite Solutions" компанийн Санхүү эрхэлсэн захирал (CFO) Даваасүрэнгийн Билгүүн, "oneplace.hr Technologies Inc" компанийг үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал (CEO) Бат-Оршихын Хүрэлбаатар нар оролцож, Монголын технологийн салбарын өнөөгийн байдал, боломжуудын талаар санал бодлоо хуваалцлаа.
 
Элчин сайд Ричард Буанган Монголын уудам газар нутаг, авьяаслаг ажиллах хүчнийг онцлоод: "АНУ-д ч, Монголд ч төрөөс хувийн өмчийг зөвшөөрөлгүй, нөхөн олговоргүйгээр хураан авахыг зөвшөөрдөггүй нь дижитал дэд бүтцэд хөрөнго оруулагчдын эрхийг хамгаалах хоёр орны ижил үнэт зүйл юм. АНУ нь Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн хэмжээнд харилцан холбогдсон, аюулгүй цахим зангилаа (digital hub) болоход нь түншлэхэд бэлэн байна" хэмээн итгэл төгс мэдэгдлээ.
 
Технологийн долоо хоногийн 3 дахь өдрийн үйл ажиллагаа өнөөдөр (9 дүгээр сарын 9) Улаанбаатар хот дахь "Америкийн соёлын төв" (American Corner & MakeUspace)-д AmCham-ийн гишүүдэд зориулсан харилцан яриа бүхий практик воркшоп сургалтаар үргэлжлэн явагдана.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00