Dark Light
Эдийн засаг | 2026-09-09

ДЭЛХИЙ ДЭЭР ЦОР ГАНЦ "ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ТЭЖЭЭДЭГ" УЛС НЬ ГАЙАНА — ХАРИН МОНГОЛ ХААНА ЯВНА?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Дэлхий дээрх цор ганц "өөрийгөө бүрэн тэжээж чадах" улсаар Гайана тодорлоо — Тэгвэл Монгол улс хаана нь явна вэ?
 
Гайана улс хүнсний гол долоон бүлгийг (цардмал цардууллаг хүнс, жимс, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, мах, загас, буурцагт ургамал) дотоодоосоо 100% хангах чадамжтай дэлхийн цор ганц улсаар тодорчээ. Тэгвэл энэхүү чансаанд Мөнх хөх тэнгэрийн орон, мал аж ахуйн эх нутаг Монгол улс Сейшелийн арлууд болон Люксембургийн дунд эрэмбэлэгдсэн байна. 
 
Бид байгаль цаг уур, хүн ам зүйн өвөрмөц онцлогтой ч хүнсний тусгаар тогтнолын газрын зурагт хаана зогсож байгаагаа эргэн харах цаг болжээ. Сүү, махны асар их нөөцтэй ч бусад хүнсний бүлгүүдийн импортын хамаарал биднийг дэлхийн дунджаас доогуур, Люксембург зэрэг хот-улсуудын хэмжээнд аваачсан нь анхаарал татаж байна.
 
Монголын хүнсний бие даасан байдалд тээг болж буй өөр нэгэн "нууц" хүчин зүйл: Загасны аж ахуй хаашаа чиглэж байна вэ?
 
Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн нийт усан үржүүлгийн (aquaculture) бүтээгдэхүүний 91 хувийг дангаараа Ази тивийн орнууд үйлдвэрлэж байна. Энэхүү туйлширсан төвлөрөл нь дотооддоо мах, үр тариа, хүнсний ногоогоо хангалттай үйлдвэрлэдэг улс орнуудыг хүртэл далайн гаралтай бүтээгдэхүүний импортоос бүрэн хамааралтай болгож, хүнсний тусгаар тогтнолоо 100% тунхаглахад нь томоохон хаалт болж байна.
 
Монгол Улс шиг эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй орнуудын хувьд хүнсний гол долоон бүлгийн нэг болох загас, далайн гаралтай бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах нь хамгийн том сорилт бөгөөд Люксембург, Сейшелийн арлуудын түвшинд эрэмбэлэгдэхэд нөлөөлсөн гол шалтгаануудын нэг юм.
 
 
  • Газар зүйн хавх: Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын болон далайд гарцгүй орнууд уур амьсгалын богино мөчлөгөөс гадна, загас үржүүлгийн салбарын дутагдлаас болж хүнсний бие даасан байдлаа бүрэн хангаж чадахгүй байна.
  • Импортын хамаарлын эсрэг "Цэнхэр хувьсгал": Судалгаагаар дэлхийн орнууд хөдөө аж ахуйгаа хэдий сайн хөгжүүллээ ч, загас үржүүлгийн салбарт хөрөнгө оруулалт хийхгүй бол "Хүнсний хараат бус улс" болох боломжгүйг FAO-ийн энэхүү дата бэлхнээ гэрчилж байна.
  • Монгол Улсын шинэ боломж: Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсад дотоодын нуур, цөөрөм, хиймэл усан санг ашиглан загас үржүүлгийг хөгжүүлэх, импортыг орлох шинэ салбарыг эхлүүлэх шаардлагатайг сануулсан хэрэг юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00