Dark Light
Эдийн засаг | 2026-09-23

ПЕТРО МАТАД ХХК-ИЙН АЖИЛ ЗОГСОХ БОЛСОН ШАЛТГААН

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Өнгөрсөн  наймдугаар сард Монгол улсын нэр бүхий иргэд Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Петро Матад ХХК-ийн хашаа руу нэвтэрч БНХАУ-ын ажилчдад халдаж бичлэг цацсан. 

Энэ үйлдлээс шалтгаалсан уу аль эсвэл манай сайтын мэдээнд дурдсанчилан Петро Матад компани ПетроЧайна-тай үүссэн маргааны улмаас болсон уу Петро Матад ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Тодруулбал Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Петро Матад компани XXК талбайн түүхий тос хүлээн авах хэсгээ зогсоох тухай ПетроЧайна (PetroChina) компанийн шаардлагын дагуу Херон-1 (Heron-1) болон Газель-1 (Gazelle-1) цооногуудынхаа олборлолтыг хааж, үйл ажиллагаагаа түр зогсоосноо мэдэгдлээ. Ийнхүү үйл ажиллагаа зогсчихвол хамгийн их хохирол амсах нь Монгол улс болох юм. Тэгвэл үйл ажиллагаа хэзээ хэвийн болох, хууль бус үйлдэл гаргасан Монгол улсын иргэд ямар хариуцлага хүлээж буй талаар салбарын сайдаас тодрууллаа. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: “Газрын тосны үйлдвэрийн нөөц бүрдүүлэлт дээр судалгааны ажлын явцад зарим хүмүүсийн гаргасан үйлдлээс болоод БНХАУ , манай улс  хоорондын хамтын ажиллагаанд сэв суух буруу  ойлголт үүсээд байгаа.  Хууль бус эсэргүүцэл гаргасан холбогдох хүмүүс нь хариуцлага хүлээгээд хуулийн байгууллагад шалгагдаад явж байна. Үүнээс болоод урд хөршийн нүүрсний нийлүүлэлт, борлуулалт 2-3 дахин буурсан нөхцөл байдалтай байна. Мөн урд хөршөөс сануулж байгаа. Улсынхаа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг  хамгаалах үүднээс Монгол улс энэ асуудалд тодорхой арга хэмжээ авах ёстой шүү гэдгийг хэлж байгаа. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий Сайдын зүгээс газрын тосны үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох хайгуулын судалгааны ажлыг хийхдээ дотоодын цэргийн хамгаалалтад хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ асуудлыг дараагийн засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхийг шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайдад өнөөдөр үүрэг болгосон” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19