Dark Light
Эдийн засаг | 2026-10-06

УЛААН БУУДАЙ, ХҮНСНИЙ НОГООНЫХОО ДИЙЛЭНХ ХУВИЙГ ХУРААН АВААД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр Монгол Улс энэ жил тариалсан улаан буудай болон хүнсний ногооныхоо дийлэнх хувийг хураан аваад байна. 

Аравдугаар сарын 5-ны байдлаар тариаланчид улсын хэмжээнд нийт төмсний 90 хувь, улаан буудайн 70 хувийг тус тус хураан авчээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат энэ оны улсын төсвийн тодотголтой холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Засгийн газар хөдөө аж ахуйн аж ахуйн нэгжүүдээс 100,000 тонн улаан буудай худалдан авч эхэлснийг мэдэгдлээ. 

Тэрээр цаашид улаан буудай худалдан авах ажиллагааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан, нэг компаниас хэт их хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэхээс сэргийлэх зарчмыг баримтлан, ил тод, нээлттэй зохион байгуулахыг онцолсон юм.

Мөн тус яамнаас аль хэдийн хураан аваад байгаа 13,000–14,000 тонн хүнсний ногоог хадгалах зоорийг сонгон шалгаруулахаар бэлтгэл ажлаа хангажээ. 

Үүний тулд газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаас гадна бусад аймгуудаас ч мөн адил хүсэлт хүлээн авах аж. Байршил бүрээс худалдан авах төмсний хэмжээг газар дээр нь тодорхойлж, зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Энэ намар Монгол Улс урьдчилсан балансаар нийт 497,100 тонн улаан буудай, 218,400 тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөөд байгаа юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19