Dark Light
Эдийн засаг | 2026-10-08

КАНАДЫН OLDS КОЛЛЕЖ ХАА-Н ЧИГЛЭЛЭЭРХ ТУРШЛАГАА МОНГОЛТОЙ ХУВААЛЦАХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Канадын Альберта мужийн Olds коллеж (Olds College of Agriculture and Technology) Монгол Улсын хөдөө аж ахуй, технологийн боловсролын салбарыг шинэчлэх таван жилийн хугацаатай томоохон төсөлд хамтран ажиллаж эхэлжээ. Канадын Засгийн газрын (Global Affairs Canada) санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийг "SkillShift-01" гэж нэрлэсэн бөгөөд манай улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС) салбарыг шинэчлэх зорилготой юм.
 
Уг төслийн хүрээнд Olds коллеж болон Хойд Атлантын коллежийн төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад хоёр долоо хоногийн турш ажиллаж, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Ажил олгогчдын нэгдсэн холбоо болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүдтэй уулзалт хийсэн байна.
 
Энэхүү таван жилийн хугацаатай хөтөлбөр нь Монголын орон нутгийн гурван техникийн коллежтой хамтран ажиллах бөгөөд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч гэсэн гурван гол салбарын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, багш нарыг чадавхижуулахад чиглэжээ. Ингэснээр Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах, бизнесийг дэмжих, тогтвортой хөгжлийг урагшлуулах чадвартай, бэлтгэгдсэн боловсон хүчнийг бий болгох суурь тавигдах аж. Энэ намар талууд төслийнхөө эхний шатыг албан ёсоор эхлүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10