Dark Light
Эдийн засаг | 2026-10-08

"1000 ИНЖЕНЕР" ТӨСЛИЙН ДАРААГИЙН ШАТ НЬ ХОЁР УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 55 ЖИЛИЙН ОЙН БЭЛЭГ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын Япон Улсад хийсэн албан ёсны анхны айлчлалын үеэр хоёр улсын боловсрол, технологийн салбарын хамтын ажиллагааны түүхэн шийдвэр гарсан билээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд Монголын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг алдартай "Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)" буюу "1000 инженер" төслийн дараагийн үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хоёр тал албан ёсоор тохиролцсон юм.
 
Энэхүү шийдвэр нь ирэх 2027 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн бодит түүхэн бэлэг болж байгаагаараа онцлог юм. Төслийн шинэ шатанд зөвхөн ерөнхий инженер бэлтгэх бус Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх мега төслүүдийг хөдөлгөх дараах нарийн мэргэжлийн инженерүүдийг Японы шилдэг их, дээд сургуулиудад дагнаж бэлтгэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Үүнд:
  • Уул уурхайн гүн боловсруулалтын инженерчлэл: Газрын баялгаа зөвхөн олборлох биш, нэмүү өртөг шингээн дотооддоо боловсруулах үйлдвэрүүдийн нарийн мэргэжилтнүүд
  • Дэд бүтэц, Эрчим хүчний салбар: Цахилгаан, дулаан, барилга, химийн инженерчлэл болон стратегийн ач холбогдолтой сэргээгдэх эрчим хүчний технологийн инженерүүд
  • Өндөр технологи, Цахим шилжилт: Орчин үеийн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан (AI), стартап болон ухаалаг системийн мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэнэ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон манай улсын Боловсролын яам хоорондын хугацааны төлөвлөгөөний дагуу төслийн оюутан элсүүлэлт, сургалтын албан ёсны нээлтийг 55 жилийн ойн жил буюу 2027 онд бодитоор хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10