Dark Light
Эдийн засаг | 2026-10-09

ОХУ-ЫН ТУВАГИЙН АЛСЛАГДСАН МӨНГӨН-ТАЙГАД НҮҮРСНИЙ ҮНЭ МОНГОЛЫНХООС ХЯМД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Тувагийн Мөнгөн-Тайгад нүүрсний үнэ 336 мянган төгрөгт хүрчээ: Энэ нь Монголын баруун бүсийн үнэтэй тэнцэж байна.

ОХУ-ын Тува улсын хамгийн алслагдсан, өндөр уулын бүс болох Мөнгөн-Тайга хушуунд (Мөңгүн-Тайга кожуун) өвөлжилтийн бэлтгэл хангагдах үетэй зэрэгцэн нүүрсний үнэ асар өндөр тогтож, чанар нь муудсан талаар нутгийн оршин суугчид хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна.

Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар тус хушуунд одоогийн байдлаар 1 тонн нүүрс бодит байдал дээр хүргэлт, ачилтын зардалтайгаа нийлээд 8,000 рубль буюу Монголбанкны өнөөдрийн албаншсан ханшаар 335,840 төгрөгт хүрч, иргэдийн халаасыг нимгэлж байгаа аж. Албан ёсны баазын суурь үнэ нь 6,000 рубль (хуучин ханшаар ~252,000 төгрөг) гэгдэж байгаа боловч үүн дээр нүүрсийг машинд ачих үйлчилгээ болон гэр рүүгээ хүргүүлэх тээврийн зардал шууд нэмэгддэг нь иргэдийг бухимдуулах гол шалтгаан болжээ. Үнийн өсөлтөөс гадна Райтоп (түлшний бааз)-оос борлуулж буй нүүрс нь маш их хэмжээний элс, шороотой холилдсон, нунтаг шинжтэй ирж байгаа тул шаталт муутай, өвлийн хүйтэнд гэр сууцаа дулаацуулахад хүндрэлтэй байна гэж оршин суугчид гомдолложээ.

Энэхүү үнийг Монгол Улсын баруун бүсийн (Ховд, Увс, Баян-Өлгий) аймгуудтай харьцуулж үзвэл маш сонирхолтой дүр зураг гарч байна. Баруун бүсийн аймгуудын төв болон хар захууд дээр Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн зардал, портер машины хөлс шингээд 1 тонн нь дунджаар 250,000-аас 350,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, Мөнгөн-Тайга хушууны иргэд Монголын баруун аймгуудын адил 1 тонн нүүрсийг 330 гаруй мянган төгрөгөөр худалдаж авч байгаа юм.

Гэвч чанарын хувьд асар том ялгаа байна. Мөнгөн-Тайга руу нүүрсийг Чадан уурхайгаас асар хол зайд тээвэрлэх явцад болон олон дахин ачиж буулгаснаас болоод элс шороо ихтэй нунтаг нүүрс иргэдийн гар дээр очдог бол, Монголын баруун бүсийн иргэдийн түлдэг Хөшөөтийн нүүрс нь илчлэг маш өндөртэй, хатуу, коксжих шинж чанартай чулуун нүүрс байдаг тул дулаанаа маш сайн барьдаг, чанартай түлшинд тооцогддог аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10