2026 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 34.6 хувиар өсөж, 25.9 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) баасан гарагт мэдээллээ.
Тайлант хугацаанд буюу 1-9 дүгээр сард Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 6.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт голлон нөлөөлсөн бөгөөд уул уурхайн салбарын экспорт нь нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлжээ.
Монгол Улс 2026 оны эхний есөн сард дэлхийн 161 улстай худалдаа хийсэн бөгөөд БНХАУ нь худалдааны хамгийн том түнш хэвээр байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




