Dark Light
Эдийн засаг | 2026-10-13

МОНГОЛ УЛС, САУДЫН АРАБ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Саудын Арабын Эрчим хүчний сайд бөгөөд Үйлдвэрлэл, ашигт малтмалын нөөцийн сайд, хунтайж Абдулазиз бин Салман бин Абдулазиз Эр-Рияд хотноо Монгол Улсын холбогдох сайдтай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа хэмээн Asharq Al-Awsat мэдээллээ.

Уг арга хэмжээ нь Саудын Араб улсад 10 дугаар сарын 15-ныг хүртэл “Бүх нийтийн эрчим хүчний ирээдүйн замнал” уриан дор зохион байгуулагдаж буй Дэлхийн газрын тосны конгрессын (25 дахь удаагийн WPC Energy Congress) хүрээнд болсон юм. 

Хунтайж Абдулазиз болон Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд нар хоёр улсын хооронд дараах салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ: 

  • Газрын тос, хий болон тэдгээрийн дагалдах бүтээгдэхүүн,

  • Газрын тос боловсруулах үйлдвэрлэл, нефть химийн салбар,

  • Цахилгаан эрчим хүч болон эрчим хүчний нэгдсэн сүлжээ,

  • Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хуримтлуур,

  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах технологийн шийдлүүд (үүнд Нүүрстөрөгчийн эргөх эдийн засгийн шийдлүүд багтсан). 

Уг санамж бичгийн хүрээнд эрчим хүчний салбар дахь дижитал шилжилт, инноваци, кибер аюулгүй байдал болон хиймэл оюун ухааны хэрэглээг хөгжүүлэхэд хамтран ажиллана. 

Мөн хоёр орны эрчим хүчний салбарын нийлүүлэлтийн сүлжээнд шаардлагатай материал, бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хангах стратегийн түншлэлийг бий болгох, барилга угсралт болон бусад салбарт тогтвортой нефть химийн материалыг нэвтрүүлэх, эрчим хүчний компаниудын түншлэлийг дэмжих замаар томоохон хэмжээний цахилгаан эрчим хүчний төслүүд болон сэргээгдэх эрчим хүчийг харилцан хөгжүүлэхээр тусгасан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10