Кыргызстан улс Монгол Улс руу гаргах жимс, хүнсний ногооны экспортын хэмжээгээ өргөжүүлэхийг зорьж байна. Энэхүү асуудлыг Кыргызстан улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн нэгдүгээр орлогч сайд Илич Марсбек уулу болон Монгол Улсаас Кыргызстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал нар уулзаж, салбарын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Тус яамнаас мэдээлсэн хураангуйгаар, талууд Кыргызстаны үйлдвэрлэгчдээс Монгол Улс руу бүтээгдэхүүн экспортлох, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох, харилцан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан авч үзсэн байна. Мөн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг харгалзан үзэж, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ.
Уулзалтын төгсгөлд хоёр тал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөжүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
ТАТАР МАЙДАР




Эдийн засаг




