Dark Light
Эдийн засаг | 2026-10-15

ИРАНЫ ДАЙНЫ ХЯМРАЛ ДУНД "ИХ 20"-ИЙН САНГИЙН САЙД, ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАЙЛАНДАД ЦУГЛАРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

"Их 20" бол АНУ, Хятад, Их Британи, Австрали, Бразил, Энэтхэг, Япон, Индонез, Саудын Араб зэрэг 19 томоохон эдийн засаг, түүнчлэн Европын Холбоо болон Африкийн Холбооноос бүрдсэн эдийн засгийн форум юм.

АНУ-Израилийн Ирантай хийж буй дайны улмаас дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсэж, эрчим хүчний үнэ огцом өссөн эгзэгтэй үед "Их 20" (G20)-ийн Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгчид Пүрэв гарагт Тайландын нийслэл Бангкок хотноо цугларлаа.

Энэхүү уулзалт нь аравдугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС) болон Дэлхийн Банкны жилийн уулзалтуудтай хамтран хэрэгжиж байна. G20-ийн орнууд нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 85 хувь, дэлхийн худалдааны дөрвний гурвыг бүрдүүлдэг бөгөөд энэ жил тус бүлгийг АНУ даргалж байгаа юм.

Уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэж байна вэ?

  • Ираны дайны эдийн засгийн цохилт: Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн бүс нутгийн эдийн засгийг туйлдуулж, Хормузын хоолойн тээвэрлэлт саатсанаар дэлхий даяар эрчим хүчний үнийн хямрал нүүрлээд байна. Сүүлийн 8 сарын хугацаанд түүхий газрын тосны үнэ нэг торх нь 100 ам.доллароос давж, улс орнуудын төсөв болон иргэдийн амьжиргаанд хүндээр тусах боллоо. Австралийн Сангийн сайд Жим Чалмерс уулзалтын үеэр Ормузын хоолойг яаралтай нээхийг уриалж, "Ойрхи Дорнодын дайн дэлхий даяар шатахууны үнэ, инфляци, зээлийн хүүг хөөргөдөж байна" хэмээн мэдэгдэв.

  • Улс орнуудын өрийн дарамт: АНУ, Канадыг оролцуулаад Япон, Итали, Франц зэрэг орнуудын өрийн хэмжээ ДНБ-ийх нь 100 хувиас давсан асуудал хэлэлцэх сэдвийн нэг байна. ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева засгийн газрууд татвар нэмэх эсвэл зардлаа танахаас өөр "ид шидийн" арга байхгүйг анхааруулжээ.

  • Хятадын хямд барааны давалгаа: АНУ-ын зүгээс Хятадын төрийн дэмжлэгтэй аж үйлдвэрийн загвар нь дэлхийн зах зээлийг хэт хямд бараагаар булж, "дэлхийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна" гэх далд шүүмжлэлийг дахин хөндөхөөр зэхэж байна.

Одоогоор хэн уулзалтад оролцож байна вэ?

G20-ийн ихэнх Сангийн сайд нараас гадна ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева, Дэлхийн банкны ерөнхийлөгч Аджай Банга нар Бангкокт хүрэлцэн ирээд байна. Харин дэлхийн хамгийн том эдийн засаг болон G20-ийг даргалж буй АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент дотоод ажлын улмаас уулзалтыг өнжиж, түүнийг төлөөлөн Дэд сайд Фрэнсис Брук, Олон улсын хэрэг эрхэлсэн Нарийн бичгийн дарга Эрин Браун нар оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10