Dark Light
Эдийн засаг | 2026-10-21

ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙГЭЭР АЖИЛЛУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол, Оросын эрдэмтэн, судлаачид Эгийн голын усан цахилгаан станцын Байгал нуур, Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, станцын ашиглалтын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох боломжтой гэж дүгнэлээ.

Энэхүү дүгнэлтийг 2026 оны 10 дугаар сарын 14–16-ны өдөр ОХУ-ын Эрхүү мужийн Листвянкад болсон Монгол–Оросын хамтарсан судалгааны үр дүнг хэлэлцэх уулзалтын үеэр гаргасан байна.

Монгол Улс, ОХУ-ын холбогдох яамд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд 2025 оноос Эгийн голын УЦС төслийн Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх хамтарсан судалгааг эхлүүлжээ.

Монгол, Оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач, мэргэжилтнүүд 2025–2026 онд уг  судалгааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлжээ.

Листвянкад болсон уулзалтад хоёр улсын шинжээч, судлаач, мэргэжилтнүүд болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, судалгааны үр дүнг дараах чиглэлээр хэлэлцэв. Үүнд:

  • Ус судлал, экологи болон салбар дундын судалгаа;

  • Голын ёроол, эрэг орчмын өөрчлөлт, хээрийн судалгаа, газрын гадаргын загварчлал;

  • Экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүд болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ;

  • Усан цахилгаан станцын ашиглалтын горим, эрчим хүчний системийн загварчлал;

  • Ус судлал, экологи, голын морфологийн урт хугацааны мониторинг.

Мөн Уулзалтын хурлын протоколд 2027 оноос Сэлэнгэ мөрний хил дамнасан сав газрын усны нөөц, экосистемийн төлөв байдлыг урт хугацаанд ажиглаж, үнэлэх мониторингийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар  тусгажээ.

Талууд судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, байгаль орчны шаардлагыг төслийн дараагийн шатны бэлтгэл ажилтай уялдуулах, хил дамнасан усны сав газрын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал солилцсон байна.

Хамтарсан судалгааны үр дүн, дүгнэлтийг 2026 оны 12 дугаар сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 28 дугаар хуралдаанд танилцуулах юм.

Энэхүү судалгаа нь Эгийн голын УЦС төслийн байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг тодорхойлох, Байгал нуур, Сэлэнгэ мөрний экосистемийг хамгаалах чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар ЮНЕСКО-гийн ДӨХ-ны шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10