Dark Light
Эдийн засаг | 2026-10-21

МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | МонголБанк

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд банк, санхүүгийн салбарт нэгэн чухал үйл явдал боллоо. Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Уг түүхэн баримт бичигт Монголбанкны ерөнхийлөгч Санжаагийн Наранцогт , Бундесбанкны Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Хоёр орны төв банкууд нь 1990-ээд оны эхнээс эхлэн 30 гаруй жилийн турш түншлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү алхам нь тэдний уламжлалт харилцааг стратегийн шинэ шатанд гаргаж байна.

Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

  • Бодлого, хяналтын шинэчлэл: Мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал болон банкны хяналт шалгалтыг сайжруулах.

  • Технологи, дэд бүтэц: Төлбөрийн системийн дэд бүтэц, бэлэн мөнгөний удирдлага болон цахим шилжилтийг эрчимжүүлэх.

  • Хүний нөөцийн хөгжил: Төв банкны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулах.

Төрийн айлчлалын үеэр үзэглэсэн энэхүү стратегийн баримт бичиг нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд онцоллоо. Монголбанкны зүгээс санхүүгийн тогтвортой байдлыг хангах, олон улсын тэргүүн туршлагыг үндэсний санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлэх зорилтоо ийнхүү тууштай үргэлжлүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10