Dark Light
Эдийн засаг | 2026-10-27

"КАМВОЛЬ" ТӨХК МОНГОЛЫН ТҮНШҮҮДТЭЙГЭЭ НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Тус үйлдвэрийн ерөнхий захирал Татьяна Лугинагийн хэлснээр туршилтын чиглэлээр нэг орчим тонн монгол ноолуур авахаар хүлээж байгаа юм байна. 

Беларусийн "Камволь" хувьцаат компани Монголын түншүүдтэйгээ хамтран ноолуур боловсруулах төсөл хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна. Энэ тухай тус үйлдвэрийн ерөнхий захирал Татьяна Лугина Монгол Улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

"Камволь" үйлдвэр нь утас ээрэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд түүхий эд боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмжтэй тул ноолуурын түүхий эдийг боловсруулах Беларусь-Монголын хамтарсан төсөл байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Уулзалтаар энэхүү асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн бөгөөд "Энэхүү хамтын ажиллагаа нь импортыг орлох хөтөлбөрийн хүрээнд илүү өндөр зэрэглэлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгох бөгөөд Беларусь, Оросын хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татна гэж бодож байна" хэмээн ерөнхий захирал онцолжээ.

Татьяна Лугина тэмдэглэхдээ, ийм төрлийн уулзалтууд нь дундын зуучлагчгүйгээр хамтын ажиллагааг шууд хэлэлцэх, ялангуяа үнийн сегментийн талаарх мэдээлэл зөрөхөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэв. "Бид Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, боловсруулагчид болон бизнесийн бусад төлөөлөгчидтэй танилцлаа. Энэхүү танилцуулга нь бодит ажил хэрэг болох ёстой бөгөөд Монголын Ноос ноолуурын холбоо болон ноолуур боловсруулан экспортлогч компанитай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгүүд үүнд түлхэц болно. Бид туршилтын дээжээ хүлээж байна. Өөрсдийн технологийн тоног төхөөрөмж дээр энэхүү нарийн ширхэгт материалын гарц, технологийн онцлогийг шалгах зорилгоор 1 тонн ноолуурын ширхэгт худалдан авахад бэлэн байна. Бид өөрсдийн технологиор дамжуулан ноолуурыг тодорхой бүтээгдэхүүнд ашиглахыг хүсэж байна" хэмээн тэрбээр тайлбарлалаа.

Уулзалтад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монголын Ноос ноолуурын холбоо, түүнчлэн ноолуур бэлтгэхээс эхлээд өндөр зэрэглэлийн сүлжмэл болон пальтоны үйлдвэрлэл хүртэлх бүхий л шат дамжлагад оролцдог компаниудын төлөөлөгчид байлцав. "Худалдаа аж үйлдвэрийн танхим бол Беларусийн бизнес, тухайлбал 'Камволь' үйлдвэрийг Монголын бизнестэй холбох чухал гүүр юм. Салбарын холбооны хувьд янз бүрийн төрлийн ноос, ноолуур үйлдвэрлэгчид болон бэлтгэн нийлүүлэгчидтэй танилцуулах боломжтой" гэж Татьяна Лугина нэмж хэлэв.

Уулзалтын үеэр Монголын бизнесийн төлөөлөгчид "Камволь" ТӨХК-ийн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн явцтай биечлэн танилцсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10